2018 ОНЫ 25 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 25 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 2.61 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.44 их наяд төгрөгт хүрлээ.
Тус долоо хоногт MSE Toп-20 индекс 1.42% буурч 19,542.96 нэгжид хүрсэн бол MSE l индекс 0.6% буурч 9,524.44 нэгж, MSE ll индекс 3.35% буурч 9,604.13 нэгжид тус тус хүрлээ.
Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Э-транс ложистикс (ETR) 17.86% өсч 82.5 төгрөг, Хөвсгөл алтан дуулга (ADU) 15.00% өсч 215.18 төгрөгт тус тус хүрч хаагдлаа.
Хамгийн их бууралттай хувьцаагаар Адуунчулуун (ADL) 16.98% буурч 2,200 төгрөг,
ХайБиОйл (HBO) 13.56% буурч 57 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү