2018 ОНЫ 26 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 26 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 3.14 тэрбум төгрөгийн үнэт  цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.48 их наяд төгрөгт хүрлээ.
Тус долоо хоногт MSE Toп-20 индекс 2.14% өсч 19,961.46 нэгжид хүрсэн бол MSE l индекс 0.27% өсч 9,620.27 нэгж, MSE ll индекс 1.91% буурч 9,496.95 нэгжид тус тус хүрсэн.

Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Хөвсгөл алтан дуулга (ADU) 15% өсч 247.45 төгрөг, Хархорин (HHN) 14.29% өсч 1600 төгрөгт хүрсэн бол хамгийн их бууралттай хувьцаагаар Монгол Секюритиес (MSC) 27.69% буурч 470 төгрөг, Бэрх Уул (BEU) 14.12% буурч 730 төгрөгт хүрч хаагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү