2018 ОНЫ 46 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

2018 оны 46 дах долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 2тэрбум 398 сая төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдаж, зах зээлийн үнэлгээ 2.38 их наяд төгрөгт хүрлээ.
Тус долоо хоногт MSE Toп-20 индекс 1.95% буурч 20,160.25 нэгжид хүрсэн бол MSE А индекс 1.42% буурч 9,694.41 нэгж, MSE В индекс 2.64% буурч 8,487.33 нэгжид тус тус хүрлээ.
Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Алтайн Зам (AZH) 32.19% өсч 30,060 төгрөг, Хуртай (DAO) 15.00% өсч 126.5 төгрөгт тус тус хүрч хаагдлаа.
Хамгийн их бууралттай хувьцаагаар Монгол Нэхмэл (MNH) 14.29 % буурч 2,100 төгрөг, Эрдэнэт Авто Зам (EAZ) 13.45% буурч 515 төгрөгт хүрч хаагдлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү