2019 ОНЫ 19 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 156 сая төгрөг буюу нийт 783,669,968.72 төгрөгийн арилжаа хийсэн байна.

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,374,162,454,088.43 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20248.24 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.71% хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.    Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.