2019 ОНЫ 20 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 514 сая төгрөг буюу нийт 2,572,635,183.49 төгрөгийн арилжаа хийсэн байна.

• 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,355,414,478,642.50 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20246.63 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.01% хувиар буурсан үзүүлэлттэй байна.

• 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17- ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 312 ширхэг үнэт цаасыг 31,839,600 төгрөгөөр арилжаалсан байна.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.