2019 ОНЫ 32 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

• Монголын хөрөнгийн бирж 2019 оны 8 дугаар сарын 05-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 124 сая төгрөг буюу нийт 619,790,693.54 төгрөгийн арилжаа хийсэн байна.

• 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,561,595,753,108.15 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 20395.33 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.83% хувиар буурсан үзүүлэлттэй байна.

• 2019 оны 8 дугаар сарын 05-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 533 ширхэг үнэт цаасыг 53,747,720.00 төгрөгөөр арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.