2019 ОНЫ 36 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

• Монголын хөрөнгийн бирж 2019 оны 9 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 149 сая төгрөг буюу нийт 743,978,510.20 төгрөгийн арилжаа хийсэн байна.

• 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,488,601,500,312.38 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19629 нэгж болж өмнөх долоо хоногоос -0.19%-иар буурсан үзүүлэлттэй байна.

• 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2860 ширхэг үнэт цаасыг 292,721,000.00 төгрөгөөр арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.