2019 ОНЫ 43 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 206 сая төгрөг буюу нийт 1,033,533,728.74 төгрөгийн арилжаа хийсэн байна.

• 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,390,771,247,416.82 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 18126.24 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.83%-иар буурсан үзүүлэлттэй байна.

• 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18- ны өдрүүдэд ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,772 ширхэг үнэт цаасыг 179,280,040 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ  үзнэ үү.