2020 ОНЫ 03 САРЫН 31-НИЙ ӨДРӨӨС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО Т+2 ГОРИМД ШИЛЖИНЭ.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 01 сарын 29-ний өдрийн “29 дугаар” тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөр тооцооны горимийг DvP (төлбөрийн эсрэг нийлүүлэлт) зарчим болон Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 (арилжааны төлбөр тооцоо 2 өдрийн дараа хийгдэх)  горимд 2020 оны 03 сарын 31-ний өдрөөс шилжүүлэхээр шийдвэрлэсэн.