ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА ХК-ИЙН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ.

“Хөвсгөл алтан дуулга” ХК нь дунд хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор нийт хувьцааныхаа 28 хувь буюу 4,405,600 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна.

Компани нэмж гаргаж буй нэгж хувьцааны санал болгох доод үнийг 850 төгрөгөөр тогтоож, нэмж гаргаж буй хувьцааг стратегийн хөрөнгө оруулагч болон олон нийтэд санал болгон арилжаална.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалгын бүртгэлийн аргаар хүлээн авч байна.

Үнэт цаасны хураангүй танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.