АПУ ХК хагас жилийн эерэг үр дүнг харгалзан ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

"АПУ" ХК нь 2020 оны хагас жилд 41 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд тус санхүүгийн эерэг үр дүнг харгалзан компанийн нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 37.50 (гучин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.
"АПУ" ХК нь жил бүр ногдол ашиг тогтмол хувиарладаг бөгөөд энэ удаа хагас жилээр ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нь нийт хувьцаа эзэмшигчдэд өгөөжөө өгсөн таатай үйл явдал болж байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулагдах Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2020.09.02-оор тогтоосон байна.
Хувьцаа эзэмшигч та бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хагас жилээр тарааж буй ногдол ашиг авах бүртгэлд автоматаар бүртгэгдэх болно.

MSE:APU 547.55₮ 2020.08.17-ны байдлаар