"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2019.03.12-НД ЭХЛЭХ БОЛЛОО.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/820 албан бичгийн дагуу “Ард Кредит ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж үзэж, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлхээр боллоо.

Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс 3 дахин давж ирсэн бөгөөд нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоож, ирүүлсэн захиалгын 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүслээ.