“BDS CUP” ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, хөрөнгийн бирж байгуулагдсаны 25 жилийн ой 2016 оны 1 сарын 18-нд тохиож буй билээ. Энэхүү ойн арга хэмжээг угтаж зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгуулагддаг хөлбөмбөгийн аварга шалгаруулах “BDS CUP 2015” тэмцээн 2015 оны 9 сарын 19-нд зохиогдох гэж байна.

Энэхүү тэмцээн нь хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллага болох “Санхүүгийн Зохицуулах Хороо”, арилжаа зохион байгуулах байгууллага болох “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, үнэт цаасны төлбөр тооцоо, бүртгэлийг хийх байгууллага болох “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, мөн хөрөнгийн зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчдад зуучлах байгууллагууд болох МХБ-ийн гишүүн 62 үнэт цаасны компаниуд зэрэг байгууллагуудын дунд зохиогддог билээ.

2007 онд анхны BDS CUP тэмцээн нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд дунд тэдний чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв боловсон өнгөрүүлэх, өөр хоорондоо танилцаж туршлага солилцох, нөхөрлөлөө бэхжүүлэх зорилгоор “БиДиСЕК ҮЦК” ХК санаачлан зохион байгуулж байсан бөгөөд өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирлээ.

Зураг 1. “ҮЦТТТХТ” ХХК-ийн баг болон “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн багууд 2007 оны BDS CUP тэмцээн

dsc09129

Зураг 2. Брокер, дилерийн компаниудын нэгдсэн баг

dsc09187Энэ жилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “BDS CUP 2015” тэмцээн нь 9 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Монголд Хөрөнгийн Бирж үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээг угтан болж буйгаараа онцлог болж байна.

Тэмцээний түүхэнд аварга болж байсан багуудыг дурьдвал 2007 онд “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны баг, 2008, 2009 онуудад “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн баг, 2010 онд “ЭмАйСиСи” ХХК-ийн баг, 2011 онд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн баг, 2012, 2013, 2014 онуудад “Стандарт Инвестмент” ХХК-ийн багууд тус тус аваргалж байжээ.

Зураг 3. 2012, 2013, 2014 онуудын аварга баг “Стандарт Инвесмент” ХХК

img_5277Иймд энэ жилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “BDS CUP 2015” тэмцээнд оролцож буй нийт бага тамирчдад спортын өндөр амжилт хүсэхийн ялдамд хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчдод 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.