BDS CUP-2015 ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 9 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

dsc09129

Жил бүрийн намрын налгар өдөр “БиДиСЕК ҮЦК” ХК-аас уламжлал болон зохион байгуулагддаг BDS CUP-2015 хөл бөмбөгийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээн нь Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж зохион байгуулагдсанаар онцлог болсон билээ.

Тэмцээнд “Санхүүгийн Зохицуулах Хороо”, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК, Үнэт Цаасны мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд идэвхтэй оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны баг аваргын алтан медалийн эздээр шалгарсан бол удаах байранд  “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн баг, Гуравдугаар байрыг “БДК-1”-ээр багууд тус тус эзэлснээр тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

BDS CUP-2015 хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид-даа цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье!