"БиДиСЕК ҮЦК" ХК нь стартап төслүүдийг санхүүжүүлэх боломжтой

“БиДиСЕК ҮЦК” ХК нь Onefit стартап төслөөс хөрөнгө оруулалтаа татлаа. Ингэснээр “БиДиСЕК ҮЦК” ХК нь шинээр үүсэж буй хэрэглэгчдийг татах үр ашигтай аппликейшн болон бусад стартап төслүүдэд хөрөнгө оруулах боломж бүрдэж байна. “БиДиСЕК ҮЦК” ХК нь бизнесийн бүхий л чиглэлийн компаниудад хөрөнгө оруулалтын зуучлал, хөрөнгө оруулалтын зөвлөх болон үнэт цаасаар хөрөнгө татан төвлөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Цаашид үр ашиг бүхий стартап төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байна.