“БИДИСЕК ҮЦК” ХК-ИЙН ҮНЭТ ЦААС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН I АНГИЛАЛД БҮРТГЭГДЛЭЭ.

“БиДиСек ҮЦК” ХК-нь андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй олон нийтэд нээлттэй хувьцаат компани билээ.

Бид анх 2006 онд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн II-р ангилалд үнэт цаасаа бүртгүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 13.4 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, компанийн хувьцааны хагас жилээрх арилжигдсан үнийн дүн биржээр арилжаалагдсан хувьцааны нийт арилжааны үнийн дүнгийн 5 хувьд хүрсэн зэрэг I-р ангиллын нөхцөл шаардлагыг хангасан тул "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/92 тоот тушаалаар “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн үнэт цаасыг "II" ангиллаас ахиулан "I" ангилалд бүртгэгдлээ.