Өв залгамжлал
Нас барагчийн “ҮЦТХТ”, “ҮЦАТТ” болон клирингийн банкин дахь хөрөнгийг хууль ёсны өвлөгч нь өвлөн авахдаа нотариатын өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлэн авна. АНХААРАХ зүйлс:
- Гэрчилгээг хийлгэхдээ нас барагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байж болох тул “ҮЦТХТөв”өөс авсан шинэчилсэн хуулгыг үндэслэх
- Өв хүлээн авагч нь үнэт цаасны данстай байх
- Гэрчилгээнд дансны хуулга, хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт хавсаргасан байх
- Дансны хуулган дээрх хувьцаа, бонд, ногдол ашиг, бэлэн мөнгөний үлдэгдлийг тус бүрд нь бичүүлэх
- Хоёр болон түүнээс дээш байгууллагын дансанд байгаа мөнгийг өвлөж авах тохиолдолд тус бүрт нь өвлөх эрхийн гэрчилгээ хийлгэх
- Өвлүүлэгч дансандаа мөнгөн үлдэгдэлгүй бол өвлөн авагч шимтгэлийг “ҮЦТХТөв”-ийн өвлүүлэгчийн дансанд байршуулах хэрэгтэй
Өвлөх эрхийн гэрчилгээг “ҮЦТХТөв”-д эсвэл харилцагч брокерийн пүүсдээ өгнө. Мэдээлэл авах: “ҮЦТХТөв”ийн өв залгамжлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл веб: www.schcd.mn Нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ хийлгэх мэдээлэл веб: www.notary.mn