ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ЗААВАР

Итгэмжлэл хийлгэх заавар

Брокер, Дилерийн компанид нээлгэсэн хувьцааны дансыг зөвхөн тухайн данс эзэмшигч захиран зарцуулах эрхтэй бол насанд хүрээгүй хүүхдийн дансыг эцэг/эх захиран зарцуулах эрхтэй байдаг.

Мөн итгэмжлэлээр дансыг захиран зарцуулж болох бөгөөд үүний тулд итгэмжлэл олгогч этгээд болон итгэмжлэгдэж буй хоёр этгээд өөрсдийн биеэр хугацаа нь дуусаагүй иргэний үнэмлэхтэй нотариатын газар очих шаардлагатай.

Итгэмжлэл дээр тухайн төлөөлж буй хүнээр уг дансанд хэдий хугацаанд, ямар ямар үйлдэл хийх эрх олгож байгаагаа тодорхой зааж өгнө.

  • Үнэт цаасны хадгаламжийн данс нээлгэх
  • Клирингийн банкны данснаас мөнгө гаргах, данс хаалгах
  • Номинал данс нээх гэрээ байгуулах
  • Номинал данснаас мөнгө гаргах
  • Хувьцаа, бонд худалдах, худалдан авах
  • Үнэт цаасны арилжаанд оролцох
  • “ҮЦТХТ”-ийн данснаас мөнгө гаргах
  • Клирингийн төв”-ийн данснаас мөнгө гаргах
  • Дансны хуулга авах
  • Үнэт цаасны үлдэгдэл шилжүүлэх хүсэлт гаргах
  • Үнэт цаасны дансны мэдээлэл засах өргөдөл гаргах
  • Онлайнаар арилжаанд орох гэрээ байгуулах
  • Хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөх, санал өгөх
  • Төвлөрсөн хадгаламж дахь ногдол ашиг, ногдол хувь, өрийн хэрэгслийн мөнгийг арилжааны төлбөрт шилжүүлэх
  • Холбогдох баримт бичигт төлөөлж гарын үсэг зурах гэх мэт үйлдлийг хэсэгчлэн буюу бүрнээр олгож болно.

Санамж:                                              5 ХУВЬ ХИЙЛГЭНЭ

Дээрх утгуудыг тусгаснаар үнэт цаасны компаниар дамжуулан хөрөнгийн зах зээлийн үйлчилгээ авахад төлөөлнө. Бусад тохиолдолд төлөөлөх бол итгэмжлэл олгогч итгэмжлэлд нэмэлтээр тусгана уу.

Итгэмжлэл дээр зөвхөн “хувьцаа худалдан авах, худалдах” гэж тусгасан бол та энэхүү итгэмжлэлээр тухайн дансанд зөвхөн итгэмжлэлд заасан уг гүйлгээг хийх эрхтэй бөгөөд хувьцааг худалдсаны дараа данснаас мөнгө гаргуулж авах гэх мэт гүйлгээг хийх эрхгүй байдаг. Тиймээс тухайн төлөөлөгчөөрөө дамжуулж ямар төрлийн гүйлгээ хийлгэх гэж буйгаа сайтар тооцоолж итгэмжлэл олгох нь зүйтэй.

Анхаарах зүйл: Бүх мөнгөн гүйлгээ зөвхөн итгэмжлэл гаргагчийн харилцах банкны данс руу шилжинэ.