Брокер
Бид харилцагч, хөрөнгө оруулагч нартаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй үнэт цаасны арилжаанд зуучлах /компанийн хувьцаа, Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд, хаалттай хүрээнд санал болгож буй компанийн бонд болон хувьцаа/үйлчилгээг үзүүлж байна.
Бид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан дараах брокерийн үйлчилгээг үзүүлдэг.
Үнэт цаасны данс нээх, зөвлөгөө:
Та үнэт цаасны данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох эрх нээгдэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасуудад хөрөнгө оруулах боломжтой болно.
Онлайн брокер:
Та “онлайн брокер” үйлчилгээний тусламжтайгаар Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжаанд оролцохоос гадна дараах үйлчилгээг дэлхийн хаанаас ч цаг хугацааны хоцрогдолгүй, түргэн, шуурхай авах боломжтой.
-
Дансны хуулга харах
-
Дансны ашиг/ алдагдлын тооцоолол
-
Үнэт цаасны захиалга өгөх
-
Төлбөр тооцооны дансны орлого, зарлага хийх
-
Ногдол ашгийн мөнгөө өөрийн харилцах данс руу шилжүүлэх
-
Брокероос онлайнаар харилцах