ЭТТ-БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын хамгийн том татвар төлөгч, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 2 их наяд төгрөгийн бондыг 3 үе шаттайгаар гаргах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2021 оны 03 сарын 26-ны өдөр авсан.

Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгосноор хөрөнгөө өсгөх боломжийг олгож байна.

Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай билээ.

Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалах бөгөөд энэ шатны худалдан авах захиалга 2021 оны 03 сарын 30-ны өдрөөс  эхэлнэ.

Энэхүү бондоос хэн ч худалдаж авах боломжтой буюу гадаад, дотоодын иргэд, аж ахуй нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой.

Бонд худалдан авах захиалгыг Онлайнаар болон утсаар өгч болно.

Утас: 7505-1919, 7555-1919

Танилцуулга татах: Энд дарж татна уу.

ETT Prospectus татах Энд дарж татна уу.

Захиалга өгөх: https://dbx.bdsec.mn

Андроид апп татах: Энд дарж татна уу.

App store-с татах:    Энд дарж татна уу.

Арилжаанд оролцох зөвламж  Энд дарж татна уу.    жишээ_Bond_Tablits