“Говь” ХК-н хувьцаа хуваах шийдвэрийг зөвшөөрч арилжааг түр зогсоолоо

"Говь" ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар  компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 7,801,125 ширхэг энгийн хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 780,112,500 ширхэг хувьцаа болгох шийдвэр гаргасныг СЗХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар зөвшөөрлөө.

Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой юм.

Иймд тус компанийн арилжааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоож, хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тус тус үүрэг болголоо.