“ГОВЬ” ХК ХУВЬЦААНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 366-р тогтоолоор “Говь” ХК-ийн нэгж хувьцааг 100 хуваахыг зөвшөөрч 12 сарын 03 ны өдрөөс үнэт цаасны арилжааг түр зогсоогоод байсан бол 2018 оны 12 сарын 14 өдрөөс арилжаалагдаж эхэллээ.

Тус компанийн хувьцаа нь хуваагдахын өмнөх буюу нэгж хувьцааны үнэ 30,000 төгрөг давсан үнэтэй байхад ч хөрвөх чадвар сайтай, хөрөнгө оруулагчдын сонирхлын татдаг үнэт цаас байсан.

Хувьцаагаа хуваан нэгж хувьцааны үнэ мөн 100 хуваагдсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүү ихээр татаж хөрвөх чадвар арилжааны идэвхийг ихээр нэмэгдүүлэх боломжтой юм.

Үнэт цаасны хураангуй

Хувьцаа хуваахаас өмнө Хувьцаа хуваасны дараах
Нэрлэсэн үнэ 100 төгрөг Нэрлэсэн үнэ 1 төгрөг
Нийт хувьцааны тоо 7,801,125 Нийт хувьцааны тоо 780,112,500
52 долоо хоногийн доод ханш 20,520 төгрөг
52 долоо хоногийн дээд  ханш 35,180 төгрөг
52 долоо хоногийн нийт арилжаалагдсан өдөр Арилжааны 255 өдөр
52 долоо хоногт арилжаалагдсан ширхэг 182,486 ширхэг