BDSEC лого
EN
Хөрөнгө оруулалтын гарын авлага

Алтанд хөрөнгө оруулах шинэ боломж

Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар Алтны ETF буюу нэгж бүр нь 0.01 грамм алттай тэнцэх хөрөнгө оруулалтыг БиДиСЕК ҮЦК ХК-аар дамжуулан хийх боломжтой боллоо.

0 нэгж

хамгийн бага хөрөнгөөр эхлэх боломж

T+0

арилжааны өдөр бүр худалдах боломж

0%

спот алтны үнэтэй уялдсан

0

сейф, тээвэрлэлт шаардлагагүй

Монгол ↔ Олон улс

ALTT vs GLD — бодит цагийн харьцуулалт

БиДиСЕК-ээр арилжаалагддаг ALTT, дэлхийн хамгийн том алтны ETF SPDR Gold Shares (GLD, NYSE Arca) хоёрын ханш, графикийн хөдөлгөөнийг шууд харьцуулна.

ALTT · Монголын хөрөнгийн бирж

ALTT · ETF

Гоулд Траст Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан

Дэлгэрэнгүй

GLD · NYSE Arca

GLD · NYSE Arca

SPDR Gold Shares

NYSE дээрх ханш

Алтны спот үнэ (XAU/USD) · TradingView

Зохион байгуулалт

ALTT сангийн ард зогсох байгууллагууд

bbsa.mn дээр нийтлэгдсэн мэдээллээр сангийн удирдлага, хадгаламж, арилжаа, аудит, хууль зүйн үйлчилгээг дараах байгууллагууд хариуцна.

Сангийн удирдлага

"Би Би Эс Эй ҮЦК" ХХК

СЗХ-ны 2021.02.24-ний өдрийн 63 тоот тогтоолоор хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авсан.

Кастодиан банк

Хаан Банк

Монголын хамгийн том банк, сангийн хөрөнгийг хадгална.

Брокер (Authorized Participant)

БиДиСЕК ҮЦК ХК

Брокер, сангийн нэгж эрхийн зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг эрхлэнэ.

Аудит

"Онч Аудит" ХХК

Санхүүгийн аудит, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө үзүүлэгч.

Хууль зүйн зөвлөх

"Адвокаси Консалтант Партнер" ХХК

Хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч.

Дэмжигч байгууллагууд

World Gold Council, State Street

Алтны ETF гэж юу вэ

Голд Траст биржээр арилжаалагддаг сан.

Алтны ETF нь Монгол хөрөнгийн биржид бүртгэлтэй, хөрөнгө оруулагчдад алтны өгөөжийг төгрөгөөр хүртэх боломж олгох бүтээгдэхүүн юм. Сангийн нэгж эрх бүр нь 0.01 грамм алттай тэнцэх бөгөөд алтны ханш болон USD/MNT ханшийн хөдөлгөөнтэй 100% хамааралтай хэлбэлзэх юм.

Давуу тал

Алтны зах зээлд БиДиСЕК ҮЦК ХК-аар дамжуулан хамгийн хялбар аргаар оролцох

Биет алт хадгалах хэрэггүй

Хадгаламжийн сейф, даатгал, тээвэрлэлтийн зардал, хулгайн эрсдэлгүйгээр алтны үнийн хөдөлгөөнд хөрөнгө оруулна.

Олон улсын алтны зах зээлийн бодит үнэтэй уялдсан.

Сангийн нэгж эрх бүр олон улсын алтны спот үнэ дагасан хөрөнгөөр баталгаажсан.

Хөрвөх чадвар өндөр

Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар худалдах, худалдан борлуулах боломжтой бөгөөд Сан нь Хөрөнгө оруулагчийн нэгж эрхийг тухайн өдрийн ханшаар 100% эргүүлэн худалдан авах тул хөрвөх чадвар 100% юм.

Хөрөнгө оруулагч бүрт ижил боломж.

Олон улсын зах зээл дээр алтны нэгжийн үнэ 4,000-4500$-оор арилжагдаж буй бөгөөд сангийн давуу тал нь Retail буюу жижиглэн хөрөнгө оруулагчдад алтны арилжаанд оролцох боломж олгох зорилгоор SPDR Gold Shares-ийн нэгжийн үнийг 20-д хуваан санал болгож буй юм.

Инфляцийн эсрэг хамгаалалт

Алт нь инфляцийн эрсдэлээс хамгаалах, үр хүүхэддээ өв үлдээх хамгийн үр дүнтэй хөрөнгө юм.

Багцын эрсдэл сарниулна

Алт нь бусад санхүүгийн хөрөнгийн авчрах эрсдэлийг удирдахад хөрөнгө оруулагчдад тусалдаг; илүү тэнцвэртэй, тогтвортой багц бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна.

Хэрхэн алтанд Хөрөнгө оруулалт хийх вэ?

Доорх 4 алхамаар БиДиСЕК ҮЦК ХК-аар дамжуулан алтанд хөрөнгө оруулах боломжтой.

01

Үнэт цаасны арилжааны данс нээх.

БиДиСЕК ҮЦК-д өөрийн биеэр болон цахимаар үнэт цаасны данс нээлгэх.

02

Дансаа цэнэглэх

Арилжаанд оролцох хөрөнгөө дансандаа байршуулна.

03

Алтны ETF-ийн нэгжийг захын ханшаар, эсвэл тогтоосон ханшаар захиална.

Алтны ETF (MSE:ALTT)-ийн нэгжийг худалдан авах захиалгыг онлайнаар болон биечлэн ирж өгөх.

04

Эзэмшлийнхээ үнэ цэнийн хөдөлгөөнийг бодит цагаар хянаж, шаардлагатай үед нэмэх, борлуулах шийдвэр гаргана.

Манай компанийн аппликэйшнээр дамжуулан өөрийн эзэмшиж буй алтны ETF-ийн үнэ цэнийг бодит цагаар хянаж, нэмж авах, борлуулах боломжтой.

Алтны ETF-д хөрөнгө оруулж эхэлмээр байна уу?

БиДиСЕК ҮЦК-д данс нээж, арилжаа эхлэхэд шаардлагатай бичиг баримт, зааврыг авна уу.

Данс нээх