“ГЕРМЕС ЦЕНТР” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЖЭЭ.

"Гермес Центр" ХК нь 2019 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.70 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Тус компани нь 2019 оны хагас жилээр 481 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд нийт цэвэр ашгийн 93% буюу 447,695,105.7 төгрөгийг “ҮЦТХТ”дэх хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршуулахаар болсон байна.

Бүртгэлийн өдөр 2019 оны 09 сарын 02 өдөр
Тарааж эхлэх өдөр 2019 оны 09 сарын 12 өдрөөс эхлэн

 

Ногдол ашгийг байршуулсны дараагаар хувьцаа эзэмшигч та бүхэн бичиг баримттайгаа үнэт цаасны компанидаа хандан ногдол ашгаа гаргуулан авах эсвэл нэмж хувьцаа худалдан авах боломжтой.

НОГДОЛ АШГИЙН МЭДЭЭЛЭЛ ХАНШИД НӨЛӨӨЛӨХ НЬ:

Компанийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан өдрүүдэд ханшид өөрчлөлт орсон эсэхийг  харахад:

Мэдээлэл гарсан огноо Ногдол ашиг Арилжааны дээд ханш Хаалтын ханш Хаалтын ханш өөрчлөлт Арилжаалагдсан ширхэг
1 2019.08.19 5.70₮ 125₮ 121.26₮ 4.1% 1,590
2 2019.01.25 3.80₮ 150₮ 150.00₮ 0.0% 100
3 2018.09.04 5.00₮ 150₮ 150.00₮ 2.7% 219
4 2017.08.04 3.81₮ 145₮ 144.99₮ 3.5% 5,505
5 2017.02.03 4.07₮ 160₮ 160.00₮ 0.0% 500