Хөрөнгийн зах зээлийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтээр БиДиСЕК ҮЦК ХК шилдэгээр шалгарлаа

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “GRAND BULL AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 12-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээгээр хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн өнгөрсөн таван жилд үзүүлсэн ололт амжилтыг дүгнэн шилдгийн шилдгүүдийг тодруулдаг.

БиДиСЕК ҮЦК ХК компани нь хөрөнгийн зах зээлийн 2014-2018 оны ШИЛДЭГ БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИ, ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ гэсэн 2 нэр хүндтэй шагналын эзнээр шалгарлаа.

Манай компанитай хамтарч, дэмжиж ажилдаг харилцагч, үйлчлүүлэгчиддээ баярлалаа!