2017 ОНЫ 47 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ


2017 оны 47 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр нийт 3.32 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдлаа. Тус долоо хоногт MSE Toп-20 индекс 10.86% өсч 23,807.46 нэгжид хүрсэн бол MSE All индекс 7.53% өсч 1,267.62 нэгжид хүрлээ. Нийт 75 компанийн 4,805,387 ширхэг хувьцаа 1,233,377,923 төгрөгөөр арилжаалагдсан байна. Хамгийн их өсөлттэй хувьцаагаар Айтүүлс (ITLS) 50.16% өсч… Цааш унших »

Үнэт цаасны давхар бүртгэлийн журмыг баталлаа


Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг Монгол улсад гаргах, Монгол улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журмыг баталлаа. Хороо Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчдын бүртгүүлсэн биржүүдийн түр жагсаалтыг энэ оны долдугаар сард баталсан. Жагсаалтад дэлхийд тэргүүлэгч 26… Цааш унших »

"Жинст-Увс" ХК "Хөрөнгө оруулагч үндэстэн" хаалттай ХК-тай нэгдлээ


Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар “Жинст-Увс” ХК-ийн 53,223 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай ХК-ийн хөрөнгөд ногдох 1,612,715 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,665,938 ширхэг хувьцаа болголоо. Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

"Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК нэгж хувьцаагаа 100 хуваалаа


“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52,056 ширхэг хувьцааг нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,205,600 ширхэг энгийн хувьцаа болгон 100 хувааж бүртгэлээ. Эх сурвалж Санхүүгийн зохицуулах хороо


Page 22 of 90« First...10...2021222324...304050...Last »