ХААН Банк IPO гаргах үйл ажиллагаанд хамтран ажиллах Андеррайтерийн болон Хууль, Үнэлгээний компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ХААН Банк IPO гаргах үйл ажиллагаанд хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудтай буюу Андеррайтер “БиДиСЕК ҮЦК” ХК, хууль зүйн зөвлөх “ХаанЛекс Партнерс” ХХН болон үнэлгээний компани “БДО аудит” ХХК нартай 2021 оны 05 сарын 17-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээрхи байгуулагуудыг ХААН банк сонгон шалгаруулалт явуулсаны үндсэн дээр сонгосон бөгөөд салбартаа тэргүүлэгч, нэр хүндтэй мэргэжлийн байгууллагууд гэдгээрээ онцлог юм.
Тус банк нь Монгол Улсын нийт активын хэмжээгээр банкны системийн гуравны нэг хувийг эзэлж, олон жил тогтвортой өсөлттэй ажиллаж хамгийн олон салбартайгаас гадна найдвартай байдал, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа тууштай хадгалж ирсэн билээ.
Монгол Улсын том, нөлөө бүхий банк хөрөнгийн зах зээлд хөл тавьж МХБ-ийн нэгдүгээр ангиллын хувьцаат компани болж МХБ-д бүртгэгдсэнээр нэг талаас иргэд, ААН-үүдэд энэхүү ашигтай компанийн эзэмшигч болж ашгаас нь хүртэх боломж нээгдэж байгаа бол нөгөө талаас хөрөнгийн зах зээлийн хөгжилд ихээхэн түлхэц өгөх үйл явдал болж байгаа юм.