"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛНО

"Мандал даатгал" ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/007 тоот тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт хурал дуулахаар болсон тул хувьцаа эзэмшигч та бүхэн хуралдаа оролцоно уу.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо:  2018 оны 12-р сарын 12-ны 11:00 цагт

Бүртгэх өдөр: 2018 оны 11-р сарын 20-ны өдөр

Хуралдах газар: Блю Скай зочид буудлын Кристал хурлын танхим

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;
  2. Компанийн дүрмийг хэлэлцэж, батлах
  3. Компанийн хувьцааг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагааны хэрэгжилт, үр дүн      болон уг ажиллагаатай холбогдон гарсан зардлын тайланг танилцуулах;

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг энд дарж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 2018 оны 12-р сарын 1-ний өдрөөс өмнө  ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СБД, 1-р хороо, Сөүл рестораны баруун талд Паркплэйс оффис төвийн 3 давхарт байрлах компанийн байранд мөн үнэт цаасны компаниас тодруулна уу.

Хурал зохион байгуулах комисс: 75773000