"МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭС ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ

Монгол Улсын Засгийн Газар нь2018оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцааны хяналтын багцыг дангаараа эзэмшигч болсон тул “Компанийн тухай” хуулийн 57.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 22.1.2 болон СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”-ыг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 94.67 хувь буюу 24,491,390 ширхэгээс бусад хэсгийг худалдан авах санал гаргасан байна. Үүнд:

Хувьцааг худалдан авах санал гаргагч: Монгол Улсын Засгийн газар
Худалдан авахаар санал гаргасан хувьцааны тоо ширхэг: 1,378,886 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:  2018 оны 07-р сарын 09- ний өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2018 оны 09-р сарын 19-ний өдөр
Нэгж хувьцааны худалдан авах үнэ:  542.00 төгрөг/таван зуун дөчин хоёр төгрөг/
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2018 оны 9-р сарын 20-ны өдөр

Хувьцаа эзэшигч та дээрх хугацаанд өөрийн эзэмшилийн хувьцааг МУЗГ-т худалдах санал гаргах бол доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Утас: 7555-1919

Хаяг: УБ хот, СБД, Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр /Сансрын тунел руу өгсдөг зам дагуу, Орчлон дунд сургуулийн харалдаа, замын урд талд байрлах 6 давхар барилга/